Мэдээ мэдээлэл
“Газрын ашиглалт ба хамгаалалт, салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо

“Газрын ашиглалт ба хамгаалалт, салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Газрын ашиглалт ба хамгаалалт, салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордны Б танхимд зохион байгуулав. Зөвлөгөөнийг нээж Байнгын хорооны дарга Г.Баярсайхан үг хэлсэн бөгөөд зөвлөгөөнд БХБЯ, БОНХЯ, ҮХААЯ, УУЯ, ...
БОХХААБХ-ны ажлын хэсэг Зүүн бүсэд ажиллав.

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй Хэнтий, Дорнод аймгуудад танилцав Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал, Өмнөдэлгэр, Батширээт ...
БОХХААБХ-ны ажлын хэсэг Төвийн бүсэд ажиллав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа. ...
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН БНЧУ-ЫН СЕНАТЫН ДЭД ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН БНЧУ-ЫН СЕНАТЫН ДЭД ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.2013.10.15 Манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНЧУ-ын Сенатын дэд дарга хатагтай Аляна Гаядошкова болон Сенатын гишүүн,Газар нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны хорооны дарга Иво Барек тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 10 дугаар сарын 15 ны 12 цагт Төрийн ордны ёслолын танхимд хүлээн авч уулзав. Хатагтай Аляна Гаядошкова Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзаж байгаад ...
АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 20 дугаар тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт ...
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордонд хүлээн авч уулзаж Монгол орны ойн салбарт хэрэгжүүлж байгаа REDD /Reducing Emissions from Deforestation and Degradation-Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах/ хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцов.            Уулзалтад Ази-Номхон далайн бүсийн төвийн техникийн зөвлөх Акихито Коно, Уур ...
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей,  Л.Эрдэнэчимэг нар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагаатай 2012 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд танилцаж тус яамдын сайд, удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзав. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга, гишүүд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж цаашид эдгээр асуудлуудыг ...
“Хүнсний шим тэжээллэг чанар, биоаюулгүй байдал” хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хүнсний шим тэжээллэг чанар, биаюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.               Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан үг хэлсэн бөгөөд уг хэлэлцүүлэгт Улсын ...
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2012 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Гурванбулаг сумдад, 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдад ...