Сайтын хуудсууд
Харгалзах огноо: 2012-10-10|Уншсан : 433

Мэндчилгээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны цахим хуудсаар дамжуулан Та бүхэнтэй мэндчилж байна.

ЭрхэмТа манай цахим хуудаснаас Байнгын хорооны ажлын зохион байгуулалт, Байнгын хорооны бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүдийн тухай товч мэдээлэл, байнгын хороо, харъяалах дэд хороо, ажлын хэсгийн хуралдаануудын мэдээллийг авах болно. Мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бодлого; хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал; хөдөөгийн хөгжлийн бодлого, мал аж ахуйн бодлого; газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг; геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт; агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал; байгаль орчны бодлогыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаарх цахим хэлэлцүүлэг, санал асуулганд оролцох боломжтой.

Оруулсан огноо: 2012-10-10|Уншсан : 433